Friday, January 16, 2009

aya ene bol zgr ehelj ba oooo ? udahgvi bvvr gogo bolgono

2 өдрийн аялалын программ

1-дахь өдөр:

Онгоцны буудал дээр буугаад Монгол дахь төлөөлөгч компаний Гид тосч авna. Танилцаад автобусандаа суун Улаанбаатар орно. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөдлөөд Улаанбаатарын гэр хороолоlын айлуудыг эхлэн харах болно. Мөн дараагаар нь Улаанбаатар хотын барилга хотын байдалтай танилцан явна.

Энэ хооронд группыг ахлан яваа Гид нь та бүхэнтээ танилцан мөн, Улаанбаатар хотыг танилцуулан явна. Дараагаар нь Зочид буудалдаа бууна. Зочид буудалдаа усанд орж тухлаад дараагаар нь “Түмэн эх” чуулгын тоглолтыг үзэж сонирхоно. Дараагаар нь ресторанд хоололчихоод буудалдаа бууж амарна.

35 км

2-дахь өдөр:

Өглөөний цайгаа 08:00 уучихаад Хотын аялалд 09:00 цагаас хийж эхэлнэ. Энэ өдөр эхлээд “Гандан тэгчилэн” хийд гарна. “Гандан” нь Монголын Шарын шашины томоохон төлөөлөгч юм. Хийдээр зочлоход 30 минутаас 01 цагийг зарцуулна.

10:00 цагаас Гандангаас хөдлөөд Байгалийн түүхийн музеi үзэх. 10:30 -д Музеi рүүгээ ороод ойролцоогоор 12:30 ийн үед гарна. Эндээсээ хөдлөөд Сүхбаатарын талбайгаар дайраад Өдрийн хоолонд орох. 13:00 цагт. Хоолноос 14:30 цагаас гарна. Хоолноос гараад Зочид буудал орж ачаа тээшээ авчихаад “Чингис хаан” ОУ – ын онгоцны буудал орно. Гид, жолооч нартайгаа салах ёс хийгээд онгоцондоо сууна.

50 км

Үзэх зүйлс: - “Гандан тэгчилэн” хийд

- “Байгалийн түүхийн музье”

- “Сүхбаатарын талбай”

- Улаанбаатар хотын гэр хороололын төлөв байдал

- Улаанбаатарын барилгажилтын төлөв байдал

- Соёлын ялгааг харах

- Үндэсний урлагын тоглолт үзэж сонирхох

3 өдрийн аялалын программ

1-дахь өдөр:

Онгоцны буудал дээр буугаад Монгол дахь төлөөлөгч компаний Гид тосч аваад. Танилцаад автобусандаа суун Улаанбаатар орно. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөдлөөд Улаанбаатарын гэр хороолоlын айлуудыг эхлэн харах болно. Мөн дараагаар нь Улаанбаатар хотын барилга хотын байдалтай танилцан явна.

Энэ хооронд группыг ахлан яваа Гид нь та бүхэнтээ танилцан мөн, Улаанбаатар хотыг танилцуулан явна. Дараагаар нь Зочид буудалдаа бууна. Зочид буудалдаа усанд орж тухлаад дараагаар нь “Түмэн эх” чуулгын тоглолтыг үзэж сонирхоно. Дараагаар нь ресторанд хоололчихоод буудалдаа бууж амарна.

35 км

2-дахь өдөр:

Өглөөний цайгаа 08:00 уучихаад Хотын аялалд 09:00 цагаас хийж эхэлнэ. Энэ өдөр эхлээд “Зайсан толгой” “Будда бурханы цогцолбор” зэргийг үзнэ. Энэхүү үзмэрүүдийг үзхэд 01 цагаас 01:30 минут зарцуулна. Зайсан толгойгоос хөдлөхөд 11:00 цагаас хөдөлнө. Дараагаар нь “Богд” -ын музье үзнэ. 11:30 аас ороод 01:30 зарцуулна. Эндээсээ гараад Өдрийн хоолонд орно. 13:30 д өдрийн хоолонд орчоод “Тэрэлжийн байгалийн цогцолборт” газар уруу явна.

14:30 аас хөдлөөд 02 цаг орчим яваад Тэрэлжид хүрнэ. 17:00 цагийн үед Тэрэлж ороод жуулчны бааздаа буугаад ачаа тээш юмаа тавьчихаад морь унана. Оройны хоолыг жуулчны баазад уучихаад дараагаар нь орчин тойронтой танилцах, алхах, малчин айлд зочлох зэргийг өөрсдийн тааваар хийнэ. Энэ шөнө Монголын уламжлалт орон байр болох гэрт байрлана. Тоононы гэрлээр шөнө оддын галбааг харч, цэвэр агаарыг амтлан, тав тухтай хонох болно.

75 км

3-дахь өдөр:

Өглөөний цайгаа 08:00-д бааздаа уучихаад 09:30 цагаас Улаанбаатарын зүг хөдөлнө. Замдаа зураг авах зэргийг хийнгээ орж ирнэ. 11:30 аас Гандан Тэгчилэн хийдийг үзэж сонирхоно. 13:00 цагаас Өдрийн хоолонд ресторанд хоололчихоод 14:30 гараад Ноолуурын болон Улсын Их Дэлгүүрээр орно.

Үүний дараагаар Онгоцны буудал орно. Ийнхүү гид, жолооч нартайгаа салах ёс хийгээд нутаг буцна.

110 км

Үзэх зүйлс: - Зайсан толгой

- Будда бурханы цэцэрлэгт хүрээлэн

- Богдын музье

- Гандан тэгчилэн хийд

- Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар

- Сүхбаатарын талбай

- Дэлгүүр

- Түмэн эх

4 өдрийн аялалын программ

1-дахь өдөр:

Онгоцны буудал дээр буугаад Монгол дахь төлөөлөгч компаний Гид тосч аваад. Танилцаад автобусандаа суун Улаанбаатар орно. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөдлөөд Улаанбаатарын гэр хороолоын айлуудыг эхлэн харах болно. Мөн дараагаар нь Улаанбаатар хотын барилга хотын байдалтай танилцан явна.

Энэ хооронд группыг ахлан яваа Гид нь та бүхэнтээ танилцан мөн, Улаанбаатар хотыг танилцуулан явна. Дараагаар нь Зочид буудалдаа бууна. Зочид буудалдаа усанд орж тухлаад дараагаар нь “Түмэн эх” чуулгын тоглолтыг үзэж сонирхоно. Дараагаар нь ресторанд хоололчихоод буудалдаа бууж амарна.

35 км

2-дахь өдөр:

Өглөөний цайгаа 08:00 уучихаад Хотын аялалд 09:00 цагаас хийж эхэлнэ. Энэ өдөр эхлээд “Гандан тэгчилэн” хийд гарна. “Гандан” нь Монголын Шарын шашины томоохон төлөөлөгч юм. Хийдээр зочлоход 30 минутаас 01 цагийг зарцуулна.

10:00 цагаас Гандангаас хөдлөөд Байгалийн түүхийн музье үзэх. 10:30 -д Музье рүүгээ ороод ойролцоогоор 12:30 ийн үед гарна. Гарж ирчихээд өдрийн хоолонд ресторанд хоололчихоод 14:00 цагаас гараад Хустай явна. Замдаа зураг авах зэргийг хийгээд тааваараа явсаар замд мөн Молцог элсийг үзэх болно.

Молцог элс нь Улаанбаатараас хамгийн ойрхон байрладаг жижиг хэмжээний элс юм. Хустай нуруу нь Тахь хэмээх зэрлэг адууг нутагшуулсан газар нутаг юм. Цааш явсаар Хустайн жуулчны баазад бууна. Оройн хоол баазын ресторанд өгнө. Хоолны дараа юмуу аль эсвэл өмнө нь цаашаагаа яваад Тахь үзнэ.

Энэ шөнө Монголын уламжлалт орон байр болох гэрт байрлана. Тоононы гэрлээр шөнө оддын галбааг харч, цэвэр агаарыг амтлан, тав тухтай хонох болно.

100 км

3-дахь өдөр:

Өглөөний цайгаа 08:00-д бааздаа уучихаад 09:30 цагаас Төв аймгийн Алтанбулагийн зүг хөдөлнө. Замдаа зураг авч болно. Өдрийн хоолон дээр Малчин айлд очоод хоолочихоод, айлтайгаа танилцаад үдээс хойш ойр орчимоор нь морь унана. Мөн малчны аж амьдралтай танилцах, мал аж ахуй зэргийг сонирхох боломжтой. Үдээс хойш айлаасаа хөдлөөд Төв Аймгийн Сэргэлэн суманд байрладаг Жуулчны баазад буудаллана. Оройн хоол баазаасаа идчихээд хононо.

4-дахь өдөр:

Өглөөний цайгаа 08:00-д бааздаа уучихаад 09:30 цагаас Улаанбаатарын зүг хөдөлнө. Замдаа зураг авах боломжтой. 01 цаг явсаар Улаанбаатарт орж ирнэ. Үдээс өмнө Богдын музьег үзнэ. 10:30 аас ороод 12:00 д гарч ирээд өдрийн хоолонд орно. Хоолноос 13:30-с гараад дэлгүүрүүдээр явна. Ингээд ачаа тээшээ эмхэлээд Онгоцны буудал явна. Нутаг буцах.

85 км

Үзэх зүйлс: - Богдын музье

- Гандан тэгчилэн хийд

- Сүхбаатарын талбай

- Дэлгүүр

- Түмэн эх

- Хустайн нуруу /Тахь, Молцог элс/

- Малчин айлд зочилох

6 өдрийн аялалын программ

1-дахь өдөр:

Онгоцны буудал дээр буугаад Монгол дахь төлөөлөгч компаний Гид тосч аваад. Танилцаад автобусандаа суун Улаанбаатар орно. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөдлөөд Улаанбаатарын гэр хороолоын айлуудыг эхлэн харах болно. Мөн дараагаар нь Улаанбаатар хотын барилга хотын байдалтай танилцан явна.

Энэ хооронд группыг ахлан яваа Гид нь та бүхэнтээ танилцан мөн, Улаанбаатар хотыг танилцуулан явна. Дараагаар нь Зочид буудалдаа бууна.

55 км

2-дахь өдөр:

Өглөөний цайгаа 07:30 зочид буудлынхаа ресторанд уучихаад 08:30 Хархорин явна. Замдаа зураг авах боломжтой. Мөн өдрийн хоолыг замд орон нутгийн ресторанд өгнө. /хүсвэл хээр голын эрэг дээр хооллох боломжтой/ 3 орчим цаг яваад өдрийн хоолны газар хүрнэ. Үдээс хойш явсаар Хөгнө Хан орно. Жуулчны баазад байрлана. Оройн хоол эндээ өгнө.

295 км

3-дахь өдөр:

Өглөөний цайгаа жуулчны бааздаа уучихаад Малчин айлруу явна. Тэндээ оччихоод малчин айлын аж амьдралтай танилцана. Энэ өдөр өдөржин морь унана. Мөн тэмээ унах боломжтой. Өдрийн хоолоо малчин айлд уучихаад, оройн хоолон дээр жуулчныхаа бааз дээр бууцаад бууна. Мөн энэ өдөр Хөгнөханы орчимтой танилцах, Хөгнөханы хийдийг үзэх болно.

40-50км

4-дахь өдөр:

Өглөөний цайгаа уучихаад Хархорин явна. өдрийн хоолон дээр Жуулчны баазад бууна. Өдрийн хоолны дараагаар Эрдэнэзуу хийд, Мэлхий хад, Хаадын хөшөө зэргийг үзнэ. Оройн хоолон дээр бааз дээрээ бууна.

100км

5-дахь өдөр:

Жуулчны бааздаа өглөөний цайгаа уучихаад Улаанбаатарын зүг явна. Өдрийн хоолыг замдаа хээр өгнө. Оройн хоолон дээр зочид буудалдаа буугаад “Түмэн эх” чуулгын тоглолтыг үзэж сонирхоно. Дараагаар нь ресторанд хоололчихоод буудалдаа бууж амарна.

395км

6-дахь өдөр:

Өглөөний цайгаа 09:00-д уугаад 10:00 Гандан орно, мөн өдрийн хоолноос өмнө Байгалийн музье юмуу Түүхийн музье, Богдын музье ч юмуу үзэх болно. Өдрийн хоолонд 13:30 д ороод 14:30 аас хоолноос гараад дэлгүүрээр явна. Орой нь Буянт Ухаа Олон Улсын нисэх буудал орно. Нутаг буцна. Салах ёслол хийнэ /гид, жолооч нартайгаа/

60км

No comments:

Post a Comment